
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /Лхагва гараг/
Эхлэх: 10:00 цаг
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0431 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолтой захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр |
Дашдоржийн Мөнхтуяа | Хүсэлтийг хангаагүй |
| 2 | “Хурд-Интернэшнл” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Болорчимэг, Ц.Энхбаатар нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0909 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор |
Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ | Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон |
| 3 | У.Цогтбаатарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор |
Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ | Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон |
| 4 | Б.Алтанцэцэгийн гомдолтой, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох, Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0004 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 125 дугаар тогтоолтой захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай гомдол гаргагчийн гаргасан хүсэлтээр |
Чулууны Тунгалаг | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 5 | Н.Цэрэнлхамын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цэнд-Аюушд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0855 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалтай захиргааны хэргийг гомдол гаргагчийн гаргасан гомдлоор |
Чулууны Тунгалаг | Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон |
| 6 | “Жуулчин монгол наадам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор |
Бямбаагийн Мөнхтуяа | Магадлалд өөрчлөлт оруулсан |
| 7 | Л.Жаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор |
Гочоогийн Банзрагч | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 8 | “Тайкүүн трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор |
Гочоогийн Банзрагч | Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн |
| 9 | Х.Дамеш нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 131 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор |
Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ | Захирамжийг хэвээр үлдээсэн |
Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал www.supremecourt.mn Утас: 62263128, 261698