Худалдааны эрх зүйн чиглэлээр сургалт явагдаж байна

2013 оны 10 сарын 07 7521

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах сургалт 2013 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд явагдаж байна.

Сургалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын болон тухайн салбарын мэргэшсэн багш нар хувь нийлүүлэгчийн эрх, даатгалын салбарын маргаан, зээлдүүлэгчийн эрх, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй зэрэг сэдвээр  хичээл зааж байгаа аж.

Уг сургалтад худалдааны эрх зүйн багшаар бэлтгэгдэж буй 15 шүүгч-багш  хамрагдаж байна.

2013-10-07-1