Сэтгүүлчдийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2013 оны 10 сарын 28 8079

Улсын Дээд шүүхийн ХМОНХХ-ээс сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Шүүхийг сурвалжлах нь” ээлжит сургалт 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2013-10-26-1

 

Сургалтад Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь “Төрийн албаны маргаан”, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Шинэ төрлийн гэмт хэрэг”, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хуулиар хүний эрхийг хамгаалах нь”, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн тухай ойлголт, шүүхийн практик”, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв “Шүүхийн тухай багц хуулиар Улсын Дээд шүүхийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт гарч буй өөрчлөлт, эрх зүйн зохицуулалт, давуу тал” сэдвүүдээр хичээл заажээ.

Сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 20 шахам сэтгүүлч оролцсон бөгөөд сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй сайн болсон гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулдаг манай сургалт 2009 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 32 сэдвээр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид хичээл заасан бөгөөд энэ сургалтын талаарх эерэг хандлага сэтгүүлчдийн дунд нэгэнт бий болсон билээ.  Түүнчлэн сургалтад оролцогсдын хууль эрх зүйн мэдлэг ч тодорхой хэмжээгээр дээшилсэн нь тэдний бэлтгэн нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага зэргээс харагдаж байгаа нь сургалтын нэгэн үр дүн юм.

2013-10-26-2

2013-10-26-2

2013-10-26-2

2013-01-26-10

2013-10-26-2

2013-10-26-2

2013-10-26-2

2013-10-26-2