“Шүүгчийн 2012 оны сургалтын гарын авлага” ном хэвлэгдэн гарлаа

2012 оны 10 сарын 08 3515

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас  Монгол Улс дахь Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах “ төслийн  санхүүжилтээр  “Өвлөх эрх ба Иргэний хууль хэрэглэх , шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвт  гарын авлагыг хэвлэн гаргалаа.

Энэхүү гарын авлагад дээрх харилцаатай холбоотой Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар” болон өвлөх эрхтэй холбоотой Иргэний хуулийн  зохицуулалтын талаархи зарим нийтлэл,  “Өвлөх эрх ба Иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвт  2012 оны сургалтын, шүүгч-багш нарын боловсруулсан зарим бодлого орсон байна.

IMG_3761