Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах гарын авлага хэвлэгдлээ

2013 оны 06 сарын 14 3178

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр   “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийг Монгол Улсын шүүхийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа билээ.

Нийт 200 шүүгчид явуулах сургалтын  уул уурхай, оюуны өмч, татвар, олон улсын гэрээний эрх зүй гэсэн сэдвийн  гарын авлага бэлэн болсон байна.

Төслийн эхний шатны сургалт 2013 оны 6 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль дээр явагдах ба орон нутгийн шүүхийн 100 шүүгч хамрагдах юм. Харин дараагийн сургалт 2013 оны 24-30-ны өдрүүдэд болж, мөн л 100 шүүгч хамрагдах юм байна.

20130614_1619151