Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны Программ хангамж, хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Цахилгаанчин, Сантехникийн слесарийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна.
1.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ПРОГРАММ ХАНГАМЖ, ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Программ хангамжийн техникийн даалгаврыг боловсруулах, программ хангамж нэвтрүүлэх, хөгжүүлэх, хяналт тавих.
Ажлын байранд тавих ерөнхий шаардлага:
- Программ хангамжийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тухайн мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах,
- Шийдэл гаргах, бүтээлч, логик сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай;
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй;
- Судалгаа, шинжилгээ хийх чадвартай;
- Ажлыг төлөвлөх, тайлагнах чадвартай;
- PHP, Javascript, HTML, CSS -ын талаар мэдлэгтэй;
- ASP.NET, C#, API -ийн мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар;
4. Өөрийн хийсэн ажил, бүтээлийн хуулбар, танилцуулга;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-260907, 99902220
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр
2.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ЦАХИЛГААНЧИН-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын барилга, байгууламжийн цахилгаан, тоног төхөөрөмж, тэдгээрийн хэвийн, тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг, үүргийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, цахилгааны аюулгүй ажиллагааны талаар заавар, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Тусгай дунд болон мэргэжлийн сургууль төгссөн байх;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хариуцсан чиг, үүргийн хүрээнд тулгамдсан асуудлыг мэргэжлийн хүрээнд зөв тодорхойлох, шийдвэр гаргах чадвартай байх;
- Ёс суртахууны доголдолгүй;
- Харилцааны соёлтой;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Хөрвөх чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
3. Тусгай дунд болон мэргэжлийн сургуулийн үнэмлэх, хуулбар;
4. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-2261081, 99036265
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр
3.АЖЛЫН БАЙРНЫ НЭР: САНТЕХНИКИЙН СЛЕСАРЬ-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын барилга, байгууламжийн төвийн дулаан, сантехникийн системийн ашиглалтын хэвийн ажиллагаа, дулаан болон усан хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг, үүргийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, ажиллагааны талаар заавар, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Тусгай дунд болон мэргэжлийн сургууль төгссөн байх;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хариуцсан чиг, үүргийн хүрээнд тулгамдсан асуудлыг мэргэжлийн хүрээнд зөв тодорхойлох, шийдвэр гаргах чадвартай байх;
- Ёс суртахууны доголдолгүй;
- Харилцааны соёлтой;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Хөрвөх чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
3. Тусгай дунд болон мэргэжлийн сургуулийн үнэмлэх, хуулбар;
4. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
Бүртгэл: Материалыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@supremecourt.mn цахим хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 51-2261081, 99036265
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын дээд шүүхийн байр
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар