Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд уралдаан зарлалаа

2022 оны 03 сарын 04 2110

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” уралдаан зарлалаа.

Шүүхийн шийдвэрийг зөв унших, ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлаж байгаа, онол болон хууль хэрэглээний холбоо хамаарал болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг уралдаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцохыг урьж байна.

Уралдаанд ирүүлэх материалыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд удирдамжийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудад хүргүүллээ.