Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Захиргааны ажилтан, Судлаачийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна

2022 оны 01 сарын 07 1735

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдсан. Хүрээлэнгийн Захиргааны ажилтан, Судлаачийн албан тушаалд ажиллах хүсэлтэй,  эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай эрх зүйчдийг материалаа цахимаар ирүүлэхийг урьж байна.

Захиргааны ажилтан

Үндсэн ажил үүрэг: Хүрээлэнгийн захиргааны үйл ажиллагаа, хүний нөөцийн албанд дэмжлэг үзүүлэх, хүрээлэнгийн үйл ажилагаанд байгууллагын архивын баримт бичгийг үндсэн зааврын дагуу эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Дээд боловсролтой;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай.

Судлаач

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрх зүйн судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжилтэй;
  • Бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа хийж байсан туршлагатай;
  • Судалгааны арга зүйд суралцаж эзэмшсэн чадвартай;
  • Монгол хэлний дүрэм, найруулгын өндөр чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;

2. Төрийн албан хаагчийн анкет;

3. Дипломын хуулбар;

4. Хувь хүний намтар.

Бүртгэл: Материалыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@jtrii.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261811, 99239069