Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга, Секторын эрхлэгчдийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна

2022 оны 01 сарын 07 2904

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдсан. Хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга, Эрүү, Захиргаа, Иргэн, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйн секторын эрхлэгчдийн албан тушаалд ажиллах хүсэлтэй,  эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай эрх зүйчдийг материалаа цахимаар ирүүлэхийг урьж байна.

Мэдээллийн төвийн дарга

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг мэдээллээр хангах, шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх, Хүрээлэнгээс эрхлэн гаргах ном, сэтгүүл, судалгааны тайланг олон нийтэд мэдээлэх, цахим сонин, цахим хуудсыг хариуцах, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  - Эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй, мэдээлэл, сурталчилгааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;

  - Mагистр эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;

  - Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн байх;

  - Ярианы болон бичгийн өндөр чадвартай, хэвлэлийн болон маркетингийн зохих мэдлэгтэй, компьютерийн тусгай мэдлэгтэй байх.

Эрүүгийн, Захиргааны, Иргэний, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрх зүйн судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах ажлыг удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  - Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 5-аас дээш жил, үүнээс хууль зүйн судалгааны салбарт 3-аас дээш жил ажилласан байх;
  - Магистр эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;

  - Эрүүгийн, Захиргааны, Иргэний, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйгээр мэргэшсэн байх;

  - Багаар ажиллах, манлайлах, судалгааны мэдээллийг боловсруулах,  дүн шинжилгээ хийх, асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхол, бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай талаар танилцуулга-мэдээллийг мөн тусгах);

2. Эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, сургалт заасан хичээл, сэдвийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);

3. Төрийн албан хаагчийн анкет;

4. Дипломын хуулбар.

Бүртгэл: Материалыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@jtrii.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261811, 99239069