Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

2021 оны 05 сарын 27 2563

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болно.

Монгол Ардын Хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товлов.