МЭДЭЭЛЭЛ

2021 оны 04 сарын 09 1953

Засгийн газрын 2021 оны 04 сарын 08-ны өнөөдрийн хуралдаанаар “Улаан түвшин”-д “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг тогтоосонтой холбогдуулан Улсын дээд шүүх  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”–ын http://www.supremecourt.mn/news/554 дагуу ажлын тусгай горимд шилжин ажиллах болно.

Засгийн газрын 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор  баталсан “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д зааснаар https://www.legalinfo.mn/law/details/16053 бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үед үйл ажиллагаа нь хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын жагсаалтад  Улсын Дээд шүүх багтаж байна.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хавсралт зааснаар:

Хөдөлгөөнд оролцох цагийн горим: 08.30-18.00 цаг;

Автомашин: Хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилтан, албан хаагчид байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхтэй зорчих; зэргээр зохицуулжээ.

Та бүхэн холбогдох дүрэм, журам тэдгээрийн хавсралттай сайтар танилцан ажиллахыг зөвлөж байна.