Иргэний хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гарын авлага хэвлэгдэн гарлаа.

2021 оны 03 сарын 25 3083

Улсын Дээд шүүхийн Тамгын газраас ХБНГУ-ын “Ханнс Зайдел”-ийн сангийн “Эрх зүйн боловсрол академи”-ийн санхүүжилтээр нийт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын ажлын хэрэгцээнд зориулан “Иргэний хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гарын авлага номыг эрхлэн гаргалаа.  


Тус гарын авлагад иргэний хэргийн талаарх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ерөнхий ойлголт, эл ажиллагаанд хэрэглэгдэх олон улсын гэрээний зарим эх сурвалжийг “жинхэлсэн эх бичвэр”-ээс хуулбарлан, соёрхон баталсан болоод “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн огноо зэрэг мэдээллийг товч байдлаар нэгтгэн оруулсан билээ. 
Олон улсын гэрээ хэрэглээний практик ач холбогдол бүхий энэхүү гарын авлага ном нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх харилцаанд хоёр талт болон олон улсын гэрээг хэрэглэх шүүгч нарын ажлын хэрэгцээнд тус дөхөм болох зорилготой юм.