Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцлээ

2021 оны 02 сарын 26 1853

Иргэний Зориг Ногоон намын “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан”  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.