Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

2021 оны 01 сарын 08 2412

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.