Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

2021 оны 01 сарын 08 2493

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.