МЭДЭГДЭЛ

2020 оны 11 сарын 11 3334

          Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Дэлхийн олон улс орнуудад тархаад буй Коронавируст халдвар /COVID 19 /-аас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Улсын Дээд шүүх дараахь зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.   

Үүнд:

1. Хяналтын шатны шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл товлохгүй ба товлогдсон шүүх хуралдаануудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн байранд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах, шүүхийн шийдвэр гардан авахгүй байх.

          Жич: 2020/11/11-ний өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан алсын зайнаас хийгдэнэ. Харин Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан хойшилсон.

2. Улсын Дээд шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичгийг шуудангаар эсхүл info@supremecourt.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна.

3. Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар хүлээн авсан баримтын талаар  танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

4. Бусад мэдээллийг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утаснаас болон supremecourt.mn вэб сайт, мөн тус шүүхийн Монгол Улсын Дээд шүүх пэйж хуудаснаас авах боломжийг бүрдүүлснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж байна.

          Иймд үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэдэгдэж байна.

 


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ
ОРОН ТООНЫ БУС ШТАБ