Иргэний эрх зүйн сургалт эхэллээ

2014 оны 09 сарын 30 7964

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” болон  Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” –тэй хамтран “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй ба эвлэрүүлэн зуучлал” сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

2014-09-29-1

Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн иргэний хэрэг шийдвэрлэдэг шүүгчид хамрагдаж байгаа бөгөөд ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают , “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” –н зөвлөх Ёшино Т, Инаба К, Үэно С, Танабэ М, Исои М, профессор Ники Цшүүгч-багш нар хичээл зааж байгаа ажээ. Уг сургалтаар орон нутгийн шүүгчдэд онлайн хэлбэрээр мэдээлэл хүргэж байгаагаараа онцлог юм.

Дашрамд дурдахад ноён·Ё.Кают Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл· боловсруулах ажлын хэсгийн зөвлөхөөр ажиллаж байгаа ба ажлын хэсэг болон Дээд шүүхийн шүүгчдэд 2014 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд дээрх чиглэлээрээ лекц уншиж байна.

2014-09-29-2