Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын хүсэлтийг хэлэлцлээ

2020 оны 01 сарын 16 3360

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын хүсэлтийг Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцлээ.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Төв зөвлөлийн ээлжит 3 дугаар хурлын тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.