Улсын Дээд шүүхээс иргэдэд зориулан тус шүүхэд эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар товч гарын авлагыг хэвлүүлэн гаргалаа.
Гарын авлагад Дээд шүүхэд гомдол гаргах эрх бүхий субъект, гомдлын үндэслэлд тусгах зүйл, хэргийн хуваарилалт, хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийн хянан шийдвэрлэх хугацаа, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, шүүгчдийн нэгдсэн хуралдаан зэрэг асуудлыг тусгасан байна.
Энэхүү гарын авлагыг Улсын Дээд шүүхийн Мэдээлэл лавлагааны албанд байршуулан иргэдийн эрх зүйн мэдлэгт нэмэр болох зорилгоор хүргэх юм.