Л.Атарцэцэгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо

2019 оны 11 сарын 01 4194

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 196 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний саналыг үндэслэн Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, дээрх албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Улсын Дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.