Их Эргэн Сэргэлтийн Үндэсний намыг бүртгэхээс татгалзлаа

2019 оны 10 сарын 24 3176

Их Эргэн Сэргэлтийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  10 дугаар сарын 24-ний өдөр  хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.