Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгэхээс татгалзлаа

2019 оны 09 сарын 19 3138

Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын нэрийг өөрчилсөн талаар  ирүүлсэн баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.