Д.Долгордорж “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдав

2019 оны 05 сарын 24 4060

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн Д.Долгордорж өнөөдөр ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа.

Тэрээр 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил шүүхийн захиргааны байгуулагад ажиллахдаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, бусад захиргааны ажлыг амжилттай, үр бүтээлтэй эрхэлж ирсэн юм.

Д.Долгордорж нь 2019 он 2 дугаар сараас эхлэн Улсын Дээд шүүхийн Тамгын газарт Өвөрхангай аймгийн шүүхийн тамгын газраас шилжин ажиллаж байна.