Үндэсний Аудитын газраас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг “Зөрчилгүй” саналаар дүгнэлээ.

2019 оны 05 сарын 03 3933

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж, дууслаа.

Тус газраас ирүүлсэн аудитын тайланд “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргаж байна” гэсэн байна.