Миний Монгол намыг бүртгэхээс татгалзав

2019 оны 01 сарын 30 4272

Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.