Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын нэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

2018 оны 12 сарын 12 3286

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын нэр болон дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын нэр болон дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.