Бүгд Найрамдах Намын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2018 оны 07 сарын 02 4079

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.