Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн уулзалт- ярилцлага боллоо

2018 оны 05 сарын 10 4657

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Нийслэл болон Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчидтэй 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Энэ үеэр Дээд шүүхийн шүүгчид Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн зарим зүйл, заалтыг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай, хууль буцаан хэрэглэх тухай, шийтгэх болон цагаатгах тогтоол бичих аргачлал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, шүүгчидтэй харилцан ярилцжээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар мөн сэдвээр Нийслэл болон Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр уулзалт-ярилцлага хийхээр төлөвлөсөн байна.