Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

2018 оны 02 сарын 15 9102

Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан 2017 онд үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт болон албаны бусад хүмүүс оролцов.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нарыг Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Саямандах, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн шүүхийн бичиг хүргэгч Б.Маналжав нарыг Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.