Шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлыг Дээд шүүх анхан шатны журмаар хэлэлцэнэ

2017 оны 12 сарын 01 9525

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон билээ.

Дээд шүүх мэдээлэлд дурдагдсан асуудлаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтад “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах” гэсний дагуу Шүүхийн тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тухай саналаа 2017 оны 6 дугаар сард албан бичгээр УИХ-д хүргүүлж байсан ч дээрх хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн магадлалыг хэрэгжүүлэх үүднээс нэр бүхий  иргэдийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр болжээ.