Улсын Дээд шүүхийн баг тамирчид аваргын цом хүртлээ

2017 оны 09 сарын 18 6592

Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 10 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн Н.Ган-Эрдэнэ ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол Г.Булган ахлагчтай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин, довтлогч Д.Оргил, “Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин нар тодров.

Уламжлалт тэмцээний ирэх жилийнхийг зохион байгуулах эрхийг аваргын цом хүртсэн Улсын Дээд шүүх авсан байна.