Санамж бичигт гарын үсэг зурлаа

2013 оны 06 сарын 28 7750

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн  эхний шат  энэ долоо хоногт дуусаж байна.

Төслийн хоёр дахь шатны үйл ажиллагааг эхлүүлэх санамж бичигт Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва,  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн менежер Карлос Эскудеро нар 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.

2013-06-28-1

Худалдааны эрх зүйн сургагч-багш бэлтгэх хоёр дахь шатны сургалт  энэ оны 10 дугаар сараас эхлэх бөгөөд сургалтыг  өрсөлдөөний эрх зүй, даатгал, зээлдэгчийн эрх, дампуурал, компанийн эрх зүй  гэсэн 5 сэдвээр явуулахаар төлөвлөсөн аж.

2013-06-28-2

2013-06-28-3