![](/assets/img/logo-lg.png)
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105, Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болов.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Хээмчигийн Сонинбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мянгаагийн Наранцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лханаажавын Оюунчимэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Жигжидсүрэнгийн Сэлэнгэ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ёндонгийн Цогтзандан нарыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Азуйсэдийн Мөнхзул, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нямдоржийн Одонтуул, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Намдагсүрэнгийн Батсайхан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашцоодолын Дэлгэрцэцэг, Улсын Дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Донийн Отгонбаатар, Улсын Дээд шүүхийн жолооч Сүхбаатарын Баянмөнх нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнажээ.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зарим шүүгч, ажилтныг Улсын Дээд шүүхийн шагналаар шагнасныг энэ үеэр гардуулан өглөө. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбилэг, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюундарь, Архангай аймгийн шүүхийн шүүгч асан Г.Даваа, Дорнод аймгийн шүүхийн дарга асан Н.Цогоо, Дорноговь аймгийн шүүхийн Тамгын газрын нярав Э.Оюунбилэг нарыг Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Цэцгээ, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн З.Мөнхзул, Булган аймгийн шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологи, комьпютерийн мэргэжилтэн С.Мижиддорж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Б.Нэргүй нарыг Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнасан байна.
Шүүхийн түүхт ойн үеэр төрийн дээд одон медаль болон Улсын Дээд шүүхийн шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнууддаа хамт олон нь баяр хүргэж, сайн сайхны дээдийг ерөөн хүндэтгэл үзүүлэв.