БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн төлөөлөгчид Улсын Дээд шүүхэд айлчиллаа

2016 оны 09 сарын 01 6347

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жан Сужун тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Танхимын  тэргүүн М.Батсуурь уулзалтын үеэр дэд ерөнхийлөгч Жан Сужун тэргүүтэй төлөөлөгч нарыг Монгол Улсад айлчлал хийж байгаад нь талархал илэрхийлээд, Улсын Дээд шүүх болоод Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн талаар товч танилцуулж Улсын Дээд шүүх болоод Өмгөөлөгчдийн холбооны хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар харилцан яриа өрнүүллээ 

БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жан Сужун уулзалтын үеэр тус улсын Жилин хотноо энэ оны 10 сард зохион байгуулагдах Зүүн Хойд Азын бүс нутгийн хууль зүйн форумд оролцох урилгыг гардуулсан юм. 

Дашрамд дурдахад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг 2010 онд БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байсан байна.