УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2016 оны 08 сарын 16 4043

Улсын Дээд шүүхийн нийт хүлээж авсан 1583 хэргээс:


Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 1320 хэргээс:


 

Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн болон захиргааны хэргийн танхимуудын  2016 оны эхний хагас жилд хүлээж авсан хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:


 

2016 оны эхний хагас шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:


 

Улсын Дээд шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ажлын ачааллыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:


 

Шүүн таслах ажиллагааны талаар:

Эрүүгийн хэргийн танхим

Эрүүгийн хэргийн танхим 2015 оны үлдэгдэл 8 хэрэг дээр 2016 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын шатны журмаар эрүүгийн 259, цагаатгалын 2, нийт 261 хэрэг хүлээн авч, эрүүгийн 191, цагаатгалын 2 буюу нийт 193 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 49 хэргийг албан бичгээр буцааж, 19 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн танхим үлдэгдэл хэрэггүй байна.

 

Нийт хүлээн авсан эрүүгийн 261 хэргээс:

2016 оны эхний хагас жилд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 44 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 4.3 хэрэг хэлэлцжээ.

Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 40.3 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 193 хэргийн 48.1 хувь буюу 93 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24.3 хувь буюу 47 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27.4 хувь буюу 53 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Өөрчлөлт оруулсан 47 хэргийн 21.2 хувь буюу 10 хэргийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, 10.6 хувь буюу 5 хэргийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 2.1 хувь буюу 1 хэргийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 10.6 хувь буюу 5 хэргийг Эрүүгийн хуулийн 5511, 6211 дүгээр зүйлээр, 10.6 хувь буюу 5 хэргийг хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, 44.6 хувь буюу 21 хэргийг бусад гэсэн үндэслэлүүдээр өөрчлөлт оруулжээ.

Хүчингүй болгосон 53 хэргийн 50.9 хувь буюу 27 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 24.5 хувь буюу 13 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 9.4 хувь буюу 5 хэргийг (үүнээс 3.7 хувь буюу 2 нь цагаатгалын хэрэг) хэрэгсэхгүй болгож, 15 хувь буюу 8 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хяналтын журмаар шүүгч Д.Ганзориг 44, Д.Эрдэнэбалсүрэн 43, Б.Цогт 42, Б.Батцэрэн 41, Ч.Хосбаяр 41, Б.Бат-Эрдэнэ 31, Ерөнхий шүүгчийн ажлын алба 19 эрүүгийн хэрэг тус тус хүлээн авчээ.

Шүүгч тус бүрийн болон Ерөнхий шүүгчийн ажлын албаны хүлээн авсан хэрэг:

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Танхимын тэргүүн Т.Уранцэцэг 142, шүүгч Б.Цогт 151, Ч.Хосбаяр 144, Д.Эрдэнэбалсүрэн 142, Б.Батцэрэн 141, Д.Ганзориг 139, Б.Бат-Эрдэнэ 106 удаа тус тус оролцсоноос;

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг 142, шүүгч Б.Бат-Эрдэнэ 23, Б.Батцэрэн 22, Д.Эрдэнэбалсүрэн 3, Ч.Хосбаяр 2, Д.Ганзориг 1 хэргийн шүүх хуралдааныг даргалж; 

Шүүгч Б.Цогт 37, Ч.Хосбаяр 35, Д.Ганзориг 33, Д.Эрдэнэбалсүрэн 33, Б.Батцэрэн 31, Б.Бат-Эрдэнэ 24 хэргийг илтгэсэн байна.

Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн 2016 оны эхний хагас жилийн ажлын ачаалал:

2016 оны эхний хагас жилд цагаатгал хариуцсан шинжээчээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 21 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нийтдээ 17 цагаатгалын үнэмлэх олгосноос 7 үнэмлэх шинээр, 10 үнэмлэх нөхөн олгосон байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цагаатгалын 3 хүнд холбогдох 2 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 94.3 хувь буюу 182 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.5 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 1.5 хувь буюу 3 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 3.6 хувь буюу 7 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Тайлангийн хугацаанд шүүгч Д.Ганзориг 11, Б.Батцэрэн 10, Д.Эрдэнэбалсүрэн 10, Б.Бат-Эрдэнэ 7, Ч.Хосбаяр 6, Б.Цогт 5 нийт 49 хэргийг хянаж албан бичгээр буцаасан байна.

Эрүүгийн хэргийн танхим 2016 оны эхний хагас жилд нийт 69 албан бичиг, 14 өргөдөл, гомдол хүлээн авснаас Танхимын тэргүүн Т.Уранцэцэг 33 албан бичиг, 7 өргөдөл гомдол, шүүгч Б.Цогт 12 албан бичиг, 1 өргөдөл гомдол, шүүгч Д.Ганзориг 7 албан бичиг, шүүгч Б.Батцэрэн 5 албан бичиг, шүүгч Ч.Хосбаяр 5 албан бичиг, 2 өргөдөл гомдол, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 5 албан бичиг, 3 өргөдөл гомдол, шүүгч Б.Бат-Эрдэнэ 1 албан бичиг, 1 өргөдөл гомдол тус тус хянан шийдвэрлэж, одоо шүүгч Б.Цогт 1 албан бичгийн үлдэгдэлтэй байна.

Тайлангийн хугацаанд танхимын тэргүүний захирамж 274, шүүхийн тогтоол 34, мэдэгдэх хуудас 44 гарсан байна.

 

 Иргэний хэргийн танхим

Иргэний хэргийн танхим өмнөх оны үлдэгдэл 59 хэрэг дээр хяналтын шатны журмаар 882, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 52, шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар 30, нийт 1023 хэрэг хүлээн авч, 894 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 71 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 32 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 21 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 5 хэргийн харьяаллыг тогтоосон байна. Иргэний хэргийн танхим үлдэгдэл хэрэггүй байна.

Нийт хүлээн авсан 1023 хэргээс:

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 53 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 14 хэрэг хэлэлцжээ.

Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 952 хэргээс нэг шүүгчид 136 хэрэг тус тус ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 894 хэргийн 53.5 хувь буюу 478 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 15.1 хувь буюу 135 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 20.7 хувь буюу 185 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 96 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.  

Өөрчлөлт оруулсан 185 шийдвэр, магадлалын 54.6 хувь буюу 101 нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, 45.4 хувь буюу 84 нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулжээ.

Хүчингүй болгосон 135 шийдвэр, магадлалтай хэргээс 85.2 хувь буюу 115 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 14.8 хувь буюу 20 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 115 хэргийн  35.7 хувь буюу 41  нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  64.3 хувь буюу 74 нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Хяналтын журмаар Танхимын тэргүүн Х.Сонинбаяр 5, шүүгч Г.Цагаанцоож 135, Х.Эрдэнэсувд 135, П.Золзаяа 133, Д.Цолмон 133, Б.Ундрах 132, Г.Алтанчимэг 131,  Ц.Амарсайхан 114 хэрэг хүлээн авчээ.

Шүүгч тус бүрийн хүлээн авсан хэрэг:

 Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд Танхимын тэргүүн Х.Сонинбаяр 1, шүүгч Х.Эрдэнэсувд 465, Д.Цолмон 461, П.Золзаяа 451,  Г.Алтанчимэг 413, Г.Цагаанцоож 393, Б.Ундрах 379, Ц.Амарсайхан 363 удаа тус тус оролцсоноос;

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр 890, шүүгч Г.Цагаанцоож 67, Б.Ундрах 9, П.Золзаяа 3 хэргийн шүүх хуралдааныг тус тус даргалж;

Шүүгч Б.Ундрах 144, Г.Цагаанцоож 144, П.Золзаяа 142, Х.Эрдэнэсувд 143,  Г.Алтанчимэг 140, Д.Цолмон 134Ц.Амарсайхан 122 хэргийг илтгэсэн байна.

 Иргэний хэргийн танхимын шүүгчдийн   2016 оны эхний хагас жилийн ажлын ачаалал:

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 227 нэхэмжлэгчийн, 776 хариуцагчийн, 20 гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 352-аар буюу 34.4 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 406-аар буюу 43.8 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 66-аар буюу 48,5 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 894 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл:

Иргэний хуулиар 611, Хөдөлмөрийн тухай хуулиар 193, Гэр бүлийн тухай хуулиар 27, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 41, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 14 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдолд нийт 578 174 700 /таван зуун далан найман сая нэг зуун далан дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсний 352 389 300 /гурван зуун тавин хоёр сая гурван зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгийг буцаан олгожээ.

Тус танхим 2016 оны эхний хагас жилд нийт 85 албан бичиг, 38 өргөдөл, гомдол хүлээн авснаас Танхимын тэргүүн Х.Сонинбаяр 48 албан бичиг, 24 өргөдөл гомдол, П.Золзаяа шүүгч 9 албан бичиг, 3 өргөдөл, гомдол, Х.Эрдэнэсувд 8 албан бичиг, 2 өргөдөл гомдол, Г.Цагаанцоож 7 албан бичиг, 3 өргөдөл гомдол, Д.Цолмон 4 албан бичиг, 2 өргөдөл гомдол, шүүгч Б.Ундрах 3 албан бичиг, 2 өргөдөл гомдол, Г.Алтанчимэг 3 албан бичиг, 1 өргөдөл гомдол тус тус хянан шийдвэрлэж, одоо 3 албан бичиг, 1 өргөдөл, гомдлын үлдэгдэлтэй байна.

Иргэний хэргийн танхим 2016 оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн намын бүртгэлийн талаар дараах ажлыг хийжээ. Үүнд:

  • Монгол Ардын намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Монголын оюун санааны хувьсгалт намыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж;
  • Монголын Залуучуудын хөдөлгөөний намыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж;
  • Хөгжлийн хөтөлбөр намын дүрэм болон, намын лого, намын даргын өөрчлөлтийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн намыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж;
  • Хөдөлмөрийн үндэсний намын даргын өөрчлөлтийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж;
  • Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргын өөрчлөлтийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Монголын Консерватив намын дүрмийн өөрчлөлтийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Хөдөлмөрийн Үндэсний намын даргын өөрчлөлтийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж;
  • Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга болон намын дүрмийн өөрчлөлтийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Иргэний Зориг, Ногоон намын даргын өөрчлөлтийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Эх Орон намын дүрмийн өөрчлөлтийг 2016 оны 05 дугаар сарын 15 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Монголын Либерал намын удирдлагын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Иргэний Зориг, Ногоон намын даргын өөрчлөлтийг 2016 оны 05 дугаар сарынэ 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж;
  • Иргэний Хөдөлгөөнийн намын туг, далбааны өөрчлөлтийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд  бүртгэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн байна.

Тайлангийн хугацаанд танхимын тэргүүний болон шүүгчийн захирамж 1296 гаргаснаас Танхимын тэргүүний “Шүүх бүрэлдэхүүн томилох тухай” 1009, “Улсын тэмдэгтийн хураамж буцааж олгох тухай” 263, “Гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 14, “Гомдол гаргаагүйд тооцох тухай” 5, “харьяалал тогтоох” 5 шүүгчийн захирамж тус тус гарчээ.

Захиргааны хэргийн танхим

Захиргааны хэргийн танхимын өмнөх оны үлдэгдэл 31 хэрэг /хяналтын журмаар гомдол гаргасан 19, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 4, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 8 хэрэг/ дээр 2016 оны эхний хагас жилд хяналтын шатны журмаар 232 захиргааны хэрэг, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 13, шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар 12, Шүүхийн ёс зүйн хорооны гомдолтой 10, Улсын Их хурлын сонгуулийн маргаан 1 нийт 299 хэрэг хүлээн авч, 233 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 8 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 15 хүсэлтийг шийдвэрлэж, 21 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, одоо 22 хэргийн /хяналтын журмаар гомдол гаргасан 21, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах 1 хэрэг/ үлдэгдэлтэй байна.

Хяналтын журмаар нийт хүлээн авсан 299 хэргээс:

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 26 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.6 хэрэг хэлэлцжээ.

Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 262 хэргээс нэг шүүгчид 37.5  хэрэг тус тус ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 233 хэргийн 66.5 хувь буюу 155 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 19.0 хувь буюу 44 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 14.5 хувь буюу 34 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон 34 хэргийн 26.4 хувь буюу 9 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 23.5 хувь буюу 8 хэргийн нэхэмжлэл буюу гомдлыг хэрэгсэхгүй болгож, 50 хувь буюу 17 хэргийн магадлал хүчингүй, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт  оруулсан байна. 

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан 44 хэргийн 40.9 хувь буюу 18 хэргийг хууль буруу хэрэглэсэн, 25 хувь буюу 11 хэргийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 34 хувь буюу 15 шийдвэр, магадлалд бусад өөрчлөлт оруулсан. 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 16 хэргийн 13 хэргийн хүсэлтийг хангаагүй, 2 хүсэлтийг хангасан, 1 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хяналтын журмаар шүүгч Л.Атарцэцэг 45, Х.Батсүрэн 45, П.Соёл-Эрдэнэ 45, Д.Мөнхтуяа 43, Ч.Тунгалаг 43, О.Зандраа 27, Ц.Сумъяа 14 захиргааны хэрэг тус тус хүлээн авчээ.

Шүүгч тус бүрийн хүлээн авсан хэрэг:

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч П.Соёл-Эрдэнэ 149,  Л.Атарцэцэг 121, Х.Батсүрэн 120, Ч.Тунгалаг 119, Д.Мөнхтуяа 115, О.Зандраа 74, Ц.Сумъяа 46 удаа тус тус оролцосноос,

Танхимын тэргүүн М.Батсуурь 217, шүүгч Х.Батсүрэн 21, Ц.Сумъяа 9, Ч.Тунгалаг 1 хэргийн шүүх хуралдааныг тус тус даргалж

Шүүгч Х.Батсүрэн 42, Ч.Тунгалаг 42, Д.Мөнхтуяа 41, П.Соёл-Эрдэнэ 41, Л.Атарцэцэг 38, О.Зандраа 28, Ц.Сумъяа 16 хэрэг тус тус  илтгэсэн байна.

Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн 2016  оны эхний хагас жилийн ажлын ачаалал:

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт хэргийн 60 нэхэмжлэгчийн, 49 хариуцагчийн, 17 гуравдагч этгээдийн, 60 хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 47 өмгөөлөгчийн гомдолоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 233 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл: Газрын маргаан 70, Төрийн албаны маргаан 50, Татварын маргаан 32, Ашигт малтмалын маргаан 25, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 9, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 8, Төрийн хяналт шалгалт 7, Орон сууц хувьчлалтай холбоотой маргаан 6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 3 Сонгуулийн маргаан 1, бусад маргаан 22 байна.

Мөн хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдолд нийт 3.580,200 /гурван сая таван зуун наян мянга хоёр зуу/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсний 1.965,600 /нэг сая есөн зуун жаран таван мянга зургаан зуу/ төгрөгийг буцаан олгожээ.

Тус танхим 2016 оны эхний хагас жилд нийт 36 албан бичиг, 16 өргөдөл, гомдол хүлээн авснаас: Танхимын тэргүүн М.Батсуурь 24 албан бичиг, 8 өргөдөл гомдол, шүүгч Ч.Тунгалаг 2 албан бичиг, 3 өргөдөл гомдол, Л.Атарцэцэг 3 албан бичиг, 1 өргөдөл гомдол, О.Зандраа 3 албан бичиг, 1 өргөдөл гомдол, Д.Мөнхтуяа 2 албан бичиг, 1 өргөдөл гомдол, Х.Батсүрэн 2 өргөдөл, Ц.Сумъяа 1 албан бичгийг тус тус хянан шийдвэрлэж, шүүгч  Ч.Тунгалагч 1 өргөдөл гомдлын үлдэгдэлтэй байна.  

Тайлангийн хугацаанд Танхимын тэргүүний болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол 436 гаргаснаас бүрэлдэхүүн томилох тухай 318, “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 64, ”улсын тэмдэгтийн хураамж буцаах тухай” захирамж 28, “шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэлтийг шийдвэрлэх тухай” шүүхийн тогтоол 15, “гомдол хэлэлцэхээс татгалзах тухай” 1, “гомдол гаргаагүйд тооцох тухай” 4, бусад захирамж, тогтоол 6 гарсан байна.