Олон улсын арбитрын шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 03 сарын 28 9310

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын зарим шүүгчид  “Арилжааны арбитрын олон улсын бага хурал”-д төлөөлөгчөөр оролцож буй гадаадын зарим улс орны арбитрын шүүхийн төлөөлөгчдийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч А.Доржготов, Д.Цолмон, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Хууль зүйн яамны мэргэжилтэн Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхтуяа, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболд,   Олон Улсын Худалдааны танхим /ОУХТ/-ын Парис дахь Олон улсын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн  дарга бөгөөд  ОУХТ-ын маргаан шийдвэрлэх газрын дарга Андре Карлеварис, Гүрж Улсын Дээд шүүхийн Статистик дүн шинжилгээний газрын дарга Александре Цуладзе, Хонгконгийн Олон улсын арбитрын төвийн зохион байгуулалтын зөвлөх Жои Луй, Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн UNCITRAL-ын Ажлын хэсгийн гишүүн Лаурент Гойффес нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ үеэр арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, дотоод, гадаадын арбитрын шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах, арбитрт хамаарах хэрэг маргааны харьяалал болон тулгамдсан асуудлын талаар  харилцан санал солилцсон байна.

Дашрамд дурдахад 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай улсад зохион байгуулагдаж буй Арилжааны арбитрын олон улсын бага хурлын гол зорилго нь олон улсын болон бүс нутгийн шилдэг туршлагаас суралцах арбитрын шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх гол асуудлуудыг тодорхойлж, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.

2014-03-271

2014-03-272