БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

2016 оны 07 сарын 04 7042

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны Ерөнхийлөгч ноён И Куан Бук тэргүүтэй төлөөлөгч нарыг 2016 оны 07 сарын 04-ын өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга, гэмт хэргийн тухай хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч А.Баярцэцэг болон Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд Ерөнхийлөгч Ж.Батзоригт болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч ноён И Куан Бук Улсын Дээд шүүхийн тамгын газраас уг уулзалтыг зохион байгуулсан явдалд талархал илэрхийлээд Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаа болоод Монголын шүүх өмгөөллийн байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв төлөөлөгчид Монгол улсад хийж буй айлчлалаа амжилттай өндөрлөхөд итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсын шүүхийн тогтолцоо болоод Улсын Дээд шүүхийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариулсан юм.

Дашрамд дурдахад БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны Ерөнхийлөгч ноён И Куан Бук тэргүүтэй төлөөлөгч нар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад айлчлал хийж байгаа бөгөөд айлчлал маргааш ажлын айлчлал өндөрлөх юм.