Иргэний эрх зүйн сургалт явагдаж байна

2016 оны 06 сарын 06 7062

   Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2016 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

   Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг сургалт энэ удаад “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдвээр явагдах юм.

   Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад  иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын  шүүгчид хамрагдаж байна.