Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас сургалт зохион байгууллаа

2012 оны 03 сарын 30 7757

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Улсын Дээд шүүх,Нийслэл, дүүргийн шүүхийн  шүүгчийн туслах нарт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг практикт хэрэглэх тухай” сэдэвт сургалтыг Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр явуулав.

IMG_2537

Сургалтыг явуулахдаа 2011 онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хянан  шийдвэрлэсэн нийт хэрэгт хийсэн судалгааг үндэслэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад зайлшгүй хийвэл зохих ажиллагааг  орхигдуулснаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тохиолдол харьцангуй олон байгаа тул үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийг чанд сахин ажиллах нь чухал байгааг сургалтын үеэр онцолсон ажээ.