Иргэний хэргийн танхимаас уулзалт ярилцлага зохион байгуулав

2012 оны 06 сарын 26 7241

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Нийслэлийн шүүхийн Иргэний танхимын шүүгчидтэй уулзалт ярилцлагыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

DSC00622

Уулзалт, ярилцлага “Нийслэлийн шүүхэд иргэний хэрэг давж заалдах шатаар хянан хэлэлцээд гаргасан магадлалд ололт, дутагдал” сэдвийн дор явагджээ. Энэ үеэр Улсын Дээд шүүхэд хянагдсан нийслэлийн шүүхийн магадлал, түүний чанар байдлын талаарх мэдээллийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар ярилцжээ.