Иргэний эрх зүйн шүүгч-багш нарын сургалт эхэллээ

2012 оны 06 сарын 29 7824

Шүүхийн Ерөнхий зөвлөл, ГОУХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” /GIZ/ хамтран зохион байгуулж буй иргэний эрх зүйн шүүгч багш нар болон шинээр багшаар бэлтгэгдэж буй шүүгч нарт зориулсан сургалт 6 дугаар сарын 25-ны өдрөөс Улсын Дээд шүүх дээр эхэллээ.

Сургалтыг ХБНГУ-ын Нюрнбергийн Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт “Өвлөх эрх ба иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр хийгдэж байгаа юм. Сургалт 2012 оны 6  дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

DSC00626_copy