Сэтгүүлчдэд зориулсан сургалт болж байна

2012 оны 11 сарын 09 8760

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас   сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор “Шүүхийг сурвалжлах нь” ээлжит сургалтаа 2012 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтын үеэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг “Хөдөлмөрийн эрх зүйн маргаан”, Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Шинэ төрлийн гэмт хэрэг” сэдвүүдээр хичээл заах юм.

Дашрамд дурдахад дээрх сургалт 2010 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид хичээл заадаг билээ.