Эрүүгийн танхимын шүүгчид сургалт явуулж байна

2015 оны 11 сарын 25 7394

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт”-ын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд орон нутгийн шүүхүүдэд ажиллан бүсчилсэн сургалтыг удирдан явуулж байна.

Сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал,  шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.   

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нар Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй хамтран дээрх сэдвүүдээр хичээл зааж байгаа ажээ.