Д.Ганзориг: Өршөөлд хамрагдсан ялтнуудыг ирэх баасан гаригт суллана

2015 оны 11 сарын 06 8036

Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой ярилцлаа.

-Өршөөлийн тухай хууль батлагдлаа. Үүнтэй холбоотойгоор шүүх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад УИХ Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Уг хууль арваннэгдүгээр сарын 2-нд төрийн мэдээллийн сэтгүүлд албан ёсоор хэвлэгдээд одоо шүүгч нарын гар дээр ирээд байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар энэ хуулийг шүүх хэрэглэх бүрэн эрхтэй болж байна.

УИХ-аас өршөөл үзүүлэх ажлын комисс байгуулсан. Энэ комисст Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг орж ажиллаж байна. Шүүх дээр ямар арга хэмжээ авч байна гэхээр нийт ялтан, шүүх дээр байгаа хэргүүд, мөрдөн байцаалтад байгаа хэргүүд гээд гурван үндсэн хэсэгт хувааж байгаа. Нийт 28 шүүхэд хорих ангиуд харьяалагддаг. Энэ хорих ангиудын материалыг прокурор болон ШШГЕГ-аас шүүхэд ирүүлэх ёстой.

Тэд материалаэ маргааш (өнөөдөр), нөгөөдөр хоёр өдөрт багтаан шүүхэд ирүүлнэ гэсэн телөвлөгөөтэй байгаа юм билээ. Тэгэхээр тав дахь өдөр манай шүүх бэлэн байдалтай хурлаа хийгээд хорих ангиудаар явах юм. Олон хүн суллаж байгаа ийм тохиолдолд шүүх бололцоогоо дайчлаад хоёроос гурван бүрэлдэхүүн явуулна. Богино хугацаанд тэр хүмүүсийг ялаас чөлөөлөх, хасах эсэх асуудлыг хэлэлцээд явах юм.

-Хорих ангиас ял шийтгэгдсэн хүмүүс хэдийд суллагдах вэ?

-Хорих ангиуд нутаг дэвсгэрийнхээ харьяаллаар тодорхой шүүхүүдэд харьяалагдаж байгаа. Энэ 28 шүүх магадлангийн хурал гэдэг зарчмаар өршөөлийн хуулийг хэрэгжүүлээд явчихна. Бүх шүүх материалаа ирэнгүүт судлаад баасан гаригт ялтнуудыг гаргана.

-Өршөөлийн тухай хуулийн 7.1-д хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Энэ заалтыг хэрэглэсэн тохиолдолд хохиролтой холбоотой асуудлыг  яаж шийдэх бол?

-Гэм буруугаа хүлээгээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд Өршөөлийн хуулийн 7.1 зүйлийг хэрэгжүүлж хэргийг хэрэгсэхгүй болгохюм.

Гэхдээ энэ зүйлийг хэрэгжүүлэхдээ шүүх тухайн хүнээс тэдэн төгрөг гаргуулсугай гэж шийдэх ямарч бололцоо байхгүй. Тэгэхээр Өршөөлийн хуулийн 7.1-ийг хэрэглэхэд эхлээд нөгөө хүн гэм буруугаа хүлээсэн байх хэрэгтэй. Ийм хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо шүүх тэр хохирлын асуудлыг ингэж төлөхөө илэрхийлж байна гэсэн хэсгийг нь дурдаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй зааж өгөх юм. Хоёр дахь асуудал бол шүүх дээр гэм буруугаа хүлээлгүй хэргийн талаар маргасан тохиолдолд 7.1-ийг яаж хэрэглэх вэ гэдэгт асуудал бий. Ийм тохиолдолд шүүх эхлээд гэм буруутайд тооцох юм. Ийм төрлийн хэрэгт гэм буруутай байна гэж тогтоож байж хэрэглэх үндэслэл бий болно. Энэ тохиолдолд шүүх хуралдаанаасаа хохирлоо гаргаад шийдээд явна. Ийм хоёр ялгаатай байгаа.

-Гэм буруутайг нь хүлээлгэж байж өршөөлд хамруулна гэсэн үг үү?

-Өршөөлийн тухай хуулийн 7.1 дээр л ийм хоёр нөхцөл байдал үүсчихээд байгааг ойлгох хэрэгтэй. Шүүх хуралдаанаас өмнө хэрэг мөрдөн байцаалтын шатанд шүүхэд шилжүүлээгүй байхад гэм буруугаа хүлээсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд мөн 7.1 хэсгээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Энэ эүйлчлэлийг хэрэглэхэд шударга бус байдал үүсэх юм байна. Шүүх эрх мэдлийн эрх хэмжээнд халдаж байна гэдэг үндэслэлээр уг нь Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хүлээж авах боломжгүй байна гэсэн хариултаа өгчихсөн учраас одоо бид цаашдаа энэ хуулийн заалтыг хэрэглээд явахаас өөр гарцгүй нөхцөл байдал үүсчихээд байна.

-УИХ наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хуулийг батлахад Еренхийлөгч хориг тавьсан. Батлагдсан хууль долоо хоногийн дотор хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжээгүй гэдэг?

-УИХ-ын хуралдаан дээр Р.Гончигдорж гишүүн энэ асуултыг тавьж байсан. Хууль наймдугаар сарын 11-нд батлагдаад 21-нд шүүхэд эрх нээгдсэн гэж би түрүүн ярьсан. Өөрөөр хэлбэл албан ёсоор нийтлэгдсэн хуулийг л шүүх хэрэглэх эрхтэй. Харин нийтлэгдээгүй хуулийг УИХ-аар “Тэр хууль хүчин төгөлдөр болсугай. Ийм болсугай” гэж үгээр хэлбэл хуулийг хэрэглэх эрх үүсэхгүй. Наймдугаар сарын 11 -нд хууль батлагдаад 17-нд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьснаас бусад хэсэгт Үндсэн хууль зөрчжээ гэдэг үндэслэлээрУлсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг.

-Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Дараа нь хоригийг хэлэлцээд дахиад баталлаа. Тэгэхээр хоёр хууль гарчихаж байгаа мэт ойлгогдоод байна?

-Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд заасан байгаа. Албан ёсоор төрийн мэдээллийн сэтгүүлд нийтэлсэн хууль л хэрэглэгдэнэ. УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт "Хэрвээ хориг тавьсан тохиолдолд тэр хоригтой холбоотой хэсгийн үйлчлэл түр зогсоно" гэсэн байдаг. Түр зогсоно гэдэг нь эргээд түүндээ нэмэлт өөрчлөлт оруулснаар өөр хууль болж гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг тавьсантай холбоотой хэсэг дээр л асуудал яригдаж байгаа болохоос бусад хэргүүд дээр яригдахгүй байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр хориг тавигдсан хэсгийн үйлчлэл түр зогсоод тэр түр зогссонтой холбоотой үйлчлэлийн хэсэгт нэмэлт өөрчлөлт ороод арваннэгдүгээр сарын 2-ноос мөрдөж эхэлж байна. Хоёр хууль гэж ойлгож болохгүй.

-Наймдугаар сард Өршөөлийн хууль батлагдахад хэдэн хүнийг өршөөсөн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Наймдугаар сарын 21-нд энэ хууль албан ёсоор шүүгч нарын гар дээр хэвлэгдэж ирсэн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байхад өршөөсөн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл энэ хууль хүчин тегөлдөр учраас бид хэрэглээд явсан. Харин хэрэглэх явцад Улсын Дээд шүүх Ганбаатар гэдэг хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцдаа Үндсэн хууль эөрчсөн эсэх асуудал үүссэн. Үүнийг  Үндсэн хуулийн Цэцэд хандаж тогтоолгохоор болж манай тогтоолын дагуу 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр энэ хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хэсэг зогссон. Дараа нь хориг тавигдаагүй хэсэгт үйлчлээд явж байх үед нь Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцэд хандаад тэр хэргийг шийдвэрлэх ажиллагаанаас түдгэлзсэн гэж ойлгож болно. Аль аль нь зогссон ойлголт бий.

-Шүүхийн шатанд байгаа хэргүүдэд Өршөөлийн хуулийг шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр нэг удаа хэрэглэнэ гэдгийг тодруулахгүй юу?

-Жишээлбэл, 145.4 буюу арван таван жилийн ялтай зүйл байна. Яагаад 145.4 болсон юм гэхээр урьднь булаах буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээд ялтай байх хугацаандаа жишээ нь 192 мянган төгрөгийн гар утас хулгайлсан байвал шууд 10-15 жилийн хорих ялтай зүйл анги болж хувирдаг. Үүн дээр Өршөөлийн тухай хуулийн гуравдугаар зүйлд ялтай байдлыг өршөөх асуудлыг зохицуулсан. Тэгэхээр ялтай байдал гэдэг нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хоёр ойлголт давхар явдаг. Нэг нь хориход ял эдэлж байгаад хугацааны өмнө суллагдсан хүмүүсийн ялтай байдал байна. Энэ ялтай байдал буюу тэнсэн суплагдсан хугацаа дууссанаас хойш дахиад тав, найм, арван жил хүртэл тоологддог бас хугацаа бий. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх юм бол аль нэг ялтай байдлыг л өршөөнө.

-Өмнөх өршөөлийн хуулиудтай харьцуулбал ялгаа байна уу?

-2006, 2009 онд гарч байсан Өршөөлийн тухай хуулиас зарчмын хувьд арай өөр агуулгатай хууль болсон гэж би ойлгож байна. Өмнө нь өршөөгдөж байсан этгээд энэ хуульд бүрэн хамрагдах юм.

-Өмнөх өршөөлийн хуулиудтай харьцуулбал ялгаа байна уу?

-2006, 2009 онд гарч байсан Өршөөлийн тухай хуулиас зарчмын хувьд арай өөр агуулгатай хууль болсон гэж би ойлгож байиа. Өмнө нь өршөөгдөж байсан этгээд энэ хуульд бүрэн хамрагдах юм.

-Зарим зүйл ангиар шийтгэгдсэн хүмүүсийг хагас өршөөнө гээд байгаа?

-Хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн гэмт хэргийн ангилал байгаа шүү дээ. Энэ ангиллаасаа үл шалтгаалаад зүйл ангиар нь хэргүүдийг ялгаж байгаа. Эрүүгийн хуульд нийт 456 гэмт хэрэг байдаг гэж үздэг. Үүнээс 265 нь хүндэвтэр хэрэг юм. Энэ хүндэвтэр хэргүүдээс таван хэрэг л өршөөлд хагас хамрагдаж байгаа. 181.2 буюу танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол өршөөлд хагас хамрагдана. Мөн гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэг байна. Энэ хоёр хэрэг үндсэндээ өршөөлд хагас хамрагдаад үлдсэн 260 гаруй хэрэг нь бүрэн хамрагдаж байгаа.Хөнгөн хэргүүд бол бүхэлдээ өршөөлд хамрагдана.

-Өршөөлд хагас хамрагдвал ялаас хоёр жилийг хөнгөлнө гээд байгаа. Тухайн ялтан хоёр жилийг хөнгөлүүлээд цаана нь хэдэн сарын хорих ялтай үлдвэл яах вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой заасан байдаг. Магадлангаар гардаг зарчмаар явна. Хүндэвтэр хэрэг дээр хоёрны нэг, хүнд хэрэг дээр гуравны хоёрыг эдэлсэн тохиолдолд магадлангаар гардаг журам бий. Ердийн журмаараа явна гэсэн үг.

                                                                                                                                                                                                                                                                        Ж.БАЯРСАЙХАН

 

“Өдрийн сонин”-ы  2015 оны 11 дүгээр сарын 4-ний №268/5220/ дугаарт нийтлэгдсэн болно.