Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Дээрх хөтөлбөрийн “Худалдааны эрх зүйн сургагч-багш” бэлтгэх хоёр дахь шатны сургалт 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын мэргэжилтэн, олон улсын экспертүүд удирдан явуулж, уул уурхайн эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, олон улсын иргэний гэрээ, татварын эрх зүй гэсэн 4 сэдвээр хичээл заасан юм.
Сургалтад анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 24 шүүгч-багш, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчид болон Үндсэн хуулийн цэцийн гишүүд хамрагдсан байна