Худалдааны эрх зүйн чиглэлээрх хоёр дахь ээлжийн сургалт эхэллээ

2013 оны 06 сарын 24 7840

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслөөс нийт 200 шүүгчдэд явуулах сургалтын хоёр дахь ээлж 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж байна.

Долоо хоногийн туршид үргэлжлэх энэ сургалтад оюуны өмчийн эрх зүйн талаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа нар, ашигт малтмалын эрх зүйн талаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч Х.Байгальмаа,олон улсын иргэний эрх зүйн талаар Нийслэлийн шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг,Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч С.Өмирбек, татварын эрх зүйн талаар Нийслэлийн захиргааны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, докторант С.Гэрэлмаа нар хичээл заах юм.

Дашрамд дурдахад энэ сургалтын эхний ээлж 2013 оны 6 дугаар сарын 17-22-ний өдрүүдэд болсон бөгөөд өнгөрсөн бямба гаригт сургалтад оролцсон шүүгчдэд сертификатыг нь гардуулсан юм.

2013-06-24-1