Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2021 оны 05 сарын 13 13131

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүхийн талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээхийг гол зорилгоо болгож ажилладаг.
Үндсэн ажлын хувьд:
Улсын Дээд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, ярилцлага, нийтлэл, нэвтрүүлэг зэргийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж, олон нийтийг мэдээллээр хангах,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс ирүүлсэн аливаа асуудлаар мэдээлэл авах тухай саналыг холбогдох албан тушаалтнуудад танилцуулан хариу өгөх
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж шүүхийн талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс гэрээ байгуулах, сургалт, хэвлэлийн бага хурал хийх зэрэг төрлүүдийг ашиглан сэтгүүлчдэд, тэднээр дамжуулан олон нийтийг бодит мэдээллээр хангаж, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах  
Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлж, нэвтрүүлсэн мэдээ мэдээллийн талаар тойм бэлтгэх болон бусад аргаар Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүнүүд, шүүгчид болон холбогдох бусад албан тушаалтнуудыг хангах, шаардлагатай тохиолдолд ташаа мэдээлэлд хариу өгөх болон бусад ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Д/д Овог нэр Албан тушаал

Өрөөний

дугаар

Утасны

дугаар

1 Р.Ганпүрэв Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б/311

261096

2 Б.Цэцэгдэлгэр Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ахлах шижээч Б/301

263280

3 Д.Оюунчимэг Цахим мэдээлэл, олон нийт хариуцсан шинжээч Б/310

261096