Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт

2015 оны 05 сарын 13 20614

      Улсын Дээд шүүхийн Тамгын газар нь Шүүхийн тухай, Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтын тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд заасны дагуу:
Ажилтны мэдлэг боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар ажил, албан тушаалд томилох;
Шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;
Шүүхэд ирсэн хэргийг бүртгэх, шүүхийн шийдвэр болон мэдэгдэх хуудсыг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх;
Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих;
Шүүхийн практикийг судлах;
Шүүгчийг шаардлагатай хууль тогтоомж, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах;
Шүүхийн төсөв, санхүүгийн асуудлыг хариуцах;
Байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;
Шүүхийн гадаад харилцааны асуудлыг хариуцах;
Шүүхийн аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах;
Шүүхийн техник , тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах;
Шүүхийн хэрэг, материал, архив, албан бичиг баримтыг хадгалах, хамгаалах, хэрэглэх журмыг тогтоох;
Ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах, чөлөөлөх, халах;
Шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.