2015 оны 05 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2006 оны 12 дүгээр
сарын 29-ны өдөр
Дугаар 63 Улаанбаатар
хот

 

Журамд өөрчлөлт оруулах тухай

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 35.4-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.    “Улсын Дээд шүүхэд хэрэг болон иргэд хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ын 2.10, 3.12, 4.12-т

“Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга хэргийг хүлээн авч, 30

хоногийн дотор хянаж, Ерөнхий шүүгчид танилцуулж /танилцуулан/, дүгнэлт бичих эсэх /эсэхийг/ асуудлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий шүүгч дүгнэлт бичих үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд гомдол гаргагчид Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын гарын үсэгтэй албан бичгээр хариу өгнө. Хариуг хэргийн хамт Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө” гэснийг

“Ерөнхий шүүгч хэргийг 30 хоногийн дотор хянана. Ерөнхий шүүгч

гомдлыг үндэслэлгүй, дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Гомдлын хариу албан бичгийн хувийг хэрэгт хавсаргах бөгөөд хэргийг Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө” гэж

Мөн журмын 2.12, 3.14, 4.12-т

“Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж

үзсэн хэргийн талаар оролцогчдоос дахин гомдол гаргавал бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн талаархи Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын урьд өгсөн хариуг тайлбарлан өгч, уг гомдлыг гомдол гаргагчид буцаана” гэснийг

“Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн хэргийн талаар хэргийн оролцогчид дахин гомдол гаргавал Ерөнхий шүүгчээс урьд өгсөн хариуг гомдол гаргагчид мэдэгдсэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын албан бичгийн талаархи лавлагаа бүхий хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга албан бичгээр гомдол гаргагчид 30 хоногийн дотор хүргүүлж, гомдлыг буцаана” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Журамд орсон өөрчлөлтийг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнуудад үүрэг болгосугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.БАТДЭЛГЭР