2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр        Дугаар 33                         Улаанбаатар хот

ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР
Г
ҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс  ТОГТООХ НЬ:

1.Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т заасан “тэдгээртэй адилтгах үйлчилгээ” гэдэгт Банкны тухай хуульд заасан банкны үйл ажиллагааны төрлүүдээс гадна Монгол банкны зөвшөөрлөөр хийгдэх бусад үйл ажиллагаа хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ” гэдэгт санхүүгийн үндсэн хэрэгсэл болох үнэт цаас болон эд хөрөнгийн үнэ, ханшийн өсөлт бууралтаас үнэ нь хамаардаг опцион буюу ирээдүйд худалдах-худалдан авах гэрээ, мөн энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаастай холбоотой гэрээ, түүнчлэн тэдгээртэй адилтгах буюу санхүүгийн үндсэн хэрэгсэл болох активыг худалдах-худалдан авах бус харин түүний үнэ, ханшийн зөрүүгээс ашиг олох зорилготой бусад гэрээг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө” гэж зааснаар 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоо гүйцэтгэхээр байгуулагдсан гэрээний нөхцөл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2.-т заасны дагуу хүчин төгөлдөр байна.

Харин хууль дагаж мөрдөгдсөнөөс хойш байгуулагдсан энэ төрлийн гэрээ, хэлцэл зөвхөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-4.2.-т зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  Ц.АМАРСАЙХАН